Аюултай хог хаягдлын эх үүсвэрийн тооллого хийжээ

2014 оны 10 сарын 29

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-204 тоот тушаалаар устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын эх үүсвэрийн тооллого хийжээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 35 байгаагаас 14 сургууль химийн бодис ашиглаж байгаа ажээ. Эдгээр сургуулиудад устгах шаардлагатай 304 төрлийн бодис, нэр төрөл тодорхойгүй 61 бодис байгаа ба нийт 365 бодис сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байдаг юм байна. Саяхан явуулсан тооллогоор устгах шаардлагатай химийн бодисын нийт хэмжээ ерөнхий боловсролын сургуульд 947.619 кг орчим, аж ахуй нэгж, байгууллагуудад 25295.4 кг бодис байгаа нь  тоологджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД