Өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байна

2014 оны 10 сарын 29

Энэ өвөл өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ өмнөх хоёр жилээс өсөх төлөвтэй байгаа гэнэ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн аюулгүйн нөөцөд хадгалагдсан өвс чанар алдаад эхэлсэн ч өнгөрсөн зун намар хур тунадас бага орсон, их цастай хүйтэн өвөл болох магадлалтай учир малтай иргэд уг асуудалд ихээхэн анхаарал тавьж байна.

Нөөцийн эрхлэгч Ж.Аманжол энэ тухай хэлэхдээ, 2012, 2013 онд нөөцөд авсан өвс бараг хөндөгдөөгүй, саравчтай агуулахад найдвартай хадгалагдаж байгаагийн дээр 2014 оны өвсийг дээрээс тогтоосон хэмжээнд, боодол бүрийг 3300 төгрөгөөр худалдан авч нэмж бэлтгэлээ. Сум бүр аюулгүйн нөөцөд жилд 50 тонн өвс бэлтгэх шаардлагыг Алтай, Сагсай, Цэнгэлээс бусад сум бүрэн хангаж амжсангүй. Бэлчээр нутаг нь гандуу байсан Булган суманд 40 тонн өвсийг худалдан авч ойрын үед хүргүүлж өгөх болно. Нөөцөөс тэжээл худалдаж эхэллээ. 12 дугаар сарын нэгнийг хүртэл нэмэгдэл тэжээл татаж авна. Өмнөх онуудаас хадгалагдсан боодол өвсний үнэ 3500-4000 төгрөг. Дээрээс зөвшөөрвөл үнийг нь хямдруулан борлуулах болно. Өлгий суманд одоогийн байдлаар 45 кг хорголжин тэжээл 20 970 төгрөг гэв.

Харин эндхийн зах дээр боодол өвс 3500, хорголжин тэжээл 16 000, уут хивэг 13 000 төгрөгийн үнэтэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД