“Эрдэнэтийн уул уурхайн бүс нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт уулзалт болов

2014 оны 10 сарын 29

 “Эрдэнэтийн уул уурхайн бүс нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Үүнийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр”, Германы “Геотек Роштоффе” ХХК хамтран зохион байгуулж байна.

Нээлттэй явагдаж буй уг хэлэлцүүлгээр уул, уурхайн үйлдвэрийн хаалт, бүс нутгийн ирээдүй, усны нэгдсэн систем, ногоон хот зэрэг асуудлыг хөндлөө. Тухайлбал, аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Баян-Өндөр байгалийн парк” экологийн цогцолбор байгуулах, Хиймэл уулын засал, мод шилжүүлэн суулгах шинэ технологи нэвтрүүлэх, хог боловсруулах үйлдвэр байгуулах, Технологийн их сургуулийн шинэчлэлийн талаар санал дэвшүүлсэн бол  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нөхөн сэргээлт, үйлдвэрийн хаалтын менежментийн талаар мэдээлэл хийлээ. О.Эрдэнэтуяа хэлэхдээ, “Үйлдвэрээс гарч буй бохир ус хиймэл нууранд хуримтлагдахдаа цагаан тоос дэгдээж байгаа нь  гол бэрхшээл болж байна. Өнөөдрийн байдлаар 1245 га талбайд цагаан тоос дэгдэлттэй байна. Үүнийг багасгахын тулд даланг шороогоор хучиж, мод тарьж байгаа ч бохир усаа дахин хаях явцад энэ нь  үр дүнгүй болж байна. Иймд үүнийг шийдвэрлэхэд хамтран төсөл хэрэгжүүлж, ажил хэрэгч санал тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД