Аялагч эмэгтэйн хамарнаас хануур хорхой гарчээ

2014 оны 10 сарын 29

Үүргэвчтэй аялагч эмэгтэй Зүүн Өмнөд Азид аялснаасаа хойш нэг сарын дараа хамраасаа гурван инч буюу 7,5 см урт хануур хорхой олжээ.

Эдинбургийн оршин суугч, 24 настай Даниэла Ливеранийн хамраас хэдэн долоо хоног цус гоожсон аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шүршүүрт орж байхдаа хамартаа бараан өнгөтэй эрвийсэн урт хорхой байгааг мэдсэн байна. Ингээд эмч нар энэ хорхойг мэс заслын хайч, чимхүүрийн тусламжтайгаар авсан аж.

“Вьетнам эсвэл Камбожид явж байхад энэ хорхой хамарт орсон байж магадгүй. Хамар дотор нэг юм хөдөлж байгааг би мэдэрсэн. Гэхдээ бүлэгнэсэн цус гэж бодсон” гэж Ливерани ярьжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД