Эбола вирустэй тэмцэж буй эмч нарыг дэлхий нийтээр дэмжье

2014 оны 10 сарын 29

Баруун Африкт “Эбола” вирусийн халдвартай тэмцэж буй эмч нар, сайн дурын ажилтнуудын ажлыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама магтан сайшаажээ. Тэднийг дэмжиж, урамшуулах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Баруун Африкийн орнуудаас эргэн ирсэн эмнэлгийн ажилтнуудыг бүгдийг нь тусгаарлах өрөөнд байрлуулах тухай Америкийн хэд хэдэн муж улсын эрх баригчдын гаргасан төлөвлөгөө шүүмжлэлд өртжээ. Энэ нь сайн дурын ажилтнуудыг халуун цэг рүү явахаас зайлсхийхэд хүргэж болзошгүй гэж олон хүн тэмдэглэсэн байна.

Обамагийн хэлснээр, “Эбола”-гийн халвдарт илүү их өртсөн Либери улсад уг вирусийн халдвартай тэмцэхэд гаргаж буй АНУ-ын хүчин чармайлт үр дүнгээ өгч эхэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, үхлийн аюултай вирусийн халдвараар хэдийн 4922 хүн нас барсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД