Үнэт цаасны үнэ буурлаа

2014 оны 10 сарын 29

МХБ-ийн vйл ажиллагааны vндсэн чиг vvрэг нь хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.

1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бvрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог цөөрvvлж, ТОП-20 индекс тооцох болсон. Тэгвэл тус бирж 2014 оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 04-ний хооронд захиалга авч, арилжигдах Засгийн газрын үнэт цаасны хямдруулсан үнэ 96,493 төгрөг, хүүгийн хэмжээ нь 15.795 хувь болсныг олон нийтэд мэдээллэж байна. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар сайжрахын зэрэгцээ өгөөжийн муруйг бий болгох бөгөөд энэ нь төгрөгийн эрсдэлгүй хүүгийн түвшинг тодорхойлох ач холбогдолтой. Эрсдэлгүй хүүгийн түвшин нь хөрөнгийн болон мөнгөний захын суурь хүү болж, 90 гаруй хувь нь банкны салбараас хамааралтай манай орны санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн түлхэц болох учиртай.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД