Нийслэлийн ИТХ-ын ”Хүндэтгэлийн чуулган” боллоо

2014 оны 10 сарын 29

Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо.

Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид,  дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл чуулганд оролцож байгаа зочид төлөөлөгчдөд нийслэлийн 375 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэсэн юм. Түүнчлэн Нийслэлийн шинэчлэлийн багийн өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, УИХ, Монгол Улсын Засгийн газар, хамтын ажиллагаатай улс орнуудад талархал илэрхийллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД