Эбола вирусээс халдвар авсан сувилагч эмнэлэгээс гарчээ

2014 оны 10 сарын 29

АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан хоёр дахь сувилагч вирусгүй болох нь тогтоогдож, өчигдөр Жоржиа муж улсын эмнэлгээс гарчээ.

Техас муж улсын Даллас хотын эмнэлэгт байсан, “Эбола”-гийн халдвар авсан Либерийн иргэнийг асарч байхдаа сувилагч бүсгүй халдвар авсан. Түүнийг 10 дугаар сарын 4-нд тусгаарлаж, эмчилгээ хийжээ.

Сувилагч бүсгүй хэвлэлийн бага хурлын үеэр, Баруун Африк дахь халдварт өвчний голомтод ажиллаж байгаа хүмүүст хандан, анхааралтай байх нь хэдэн мянган гэр бүлийн хувьд их чухал болохыг дурджээ.

“Сувилагчид туршиж, батлаагүй эм өгч, “Эбола” халдварт өвчнөөс ангижирсан америк эмчийн цусны сийвэнг хийсэн. Сувилагчийг эдгэрэхэд юу үр дүнгээ өгснийг тодорхойлоход хэцүү байна” гэж эмнэлгийн эмч нар мэдэгджээ.

Бас нэгэн халдвар авсан сувилагч өнгөрсөн баасан гарагт Даллас хотын эмнэлгээс гарсан.

Халдвар авсан хоёр дахь тохиолдлоос өөр тохиолдол АНУ-д дахин гараагүй боловч Баруун Африкаас Нью-Йоркт ирсэн эмчид халдвар авсны шинж тэмдэг илэрч, түүнийг тусгаарласан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД