2018 оны ДАШТ-ий бэлгэ тэмдгийг танилцуулав

2014 оны 10 сарын 29

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Влаттер 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгийг танилцууллаа.

Энэ нь Оросын “зүрх, сэтгэл”-ийг илтгэн харуулна гэж тус улсын төрийн өмчийн телевизийн ярилцлагын шоуны үеэр ДАШТ-ий бэлгэ тэмдгийг танилцуулахдаа хэлжээ.

Бэлгэ тэмдэгт ДАШТ-ий цомыг Оросын төрийн далбааны өнгүүд болох улаан, цэнхрээр дүрсэлж, алтаар хөвөөлсөн байна.