2014 оны 10 сарын 29
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-ны хүрээнд 12-р хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Г.Ариунаагийн хашааг барих ажлыг хэлтсийн ажилтан, албан хаагчид сайн дураар гүйцэтгэлээ. Хашааны арын хэсгийн 15 метр газрыг модоор, нүүрэн хэсгийн 22 метр газрыг блокоор, явган болон том хаалганы 5 метр газрыг сараалжин төмрөөр тус тус хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хашаа, байшингийн орчмыг цэгцлэх, түлш мод бэлтгэх зэрэг ажлуудыг хийсэн аж. Түүнчлэн нүүрэн хэсэгт барьсан хашааны блокны зардлын 60 хувийг хэлтсийн албан хаагчид хандивлан байгууллагынхаа нэг албан хаагчийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж өгсөн байна.