Өнөөдөр Баянгол дүүрэгт хямдралтай худалдаа болно

2014 оны 10 сарын 29

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгжтэй хамтран “Их хотын хямдрал-375” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Уг үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ресторан, гоо сайхны салон, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд оролцож бараа бүтээгдэхүүнээ 5-50 хувийн хямралтай худалдаалах юм.
Тухайлбал, “Номин холдинг” ХХК, “ТБД андууд”, “Оргил” худалдааны төв, “Хүн- Од” ХХК, “Боса” ХХК, “Хан бүргэдэй” ХХК, “Махмаркет” ХХК, “Стар” худалдааны төв, “Наран март”, “Парадокс”, “Марал”, “Велла” салон, “Венус”, “Монгол фото” гэрэл зургийн студи, “Формула мото” ХХК, “Аянчин” ХХК зэрэг компаниуд оролцох юм байна.
Хямдралтай худалдаа Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, Байгаль эх цогцолборын өмнөх талбай, 19 дүгээр хороо Ард аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд болон аж ахуйн нэгжийн өөрийн байранд зохион байгуулагдана.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД