Төрийн албан хаагчдад сургалт хийлээ

2014 оны 10 сарын 29

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын удирдлага болон нийт албан хаагчдад зориулан 3 төрлийн сэдвээр  сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Уг сургалтыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Харилцааны соёл, ёс зүй” “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон “Авлигын эсрэг хууль”-ийн хэрэгжилт сэдвийн доор явуулсан бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадвар, багаар ажиллаж амжилтанд хүрэх талаар “Саникон” төвийн зөвлөх багш Н.Болд, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Хонгор, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон “Авлигын эсрэг хууль”-ийн хэрэгжилт, түүнтэй холбоотой практикт гарч байгаа асуудлуудын талаар Авлигатай тэмцэх газрын мэргэжилтэн Н.Мөнхбаяр нар сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтанд ашигт малтмалын газрын удирдлагууд, нийт ажилтан, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадвар, багаар ажиллах, шийдвэр гаргах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, авлигаас ангид байх чиглэлээр бүхий л хууль, дүрэм журам, зааврын талаарх  сургалт хэлэлцүүлэгт хамрагдсан бөгөөд ОУ-ын хүүхдийн найрамдал төвийн тоглоомын өртөөгөөр аялж спорт, соёлын хөтөлбөрт амжилттай хамрагдаж өндөрлөлөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД