Нийслэлийн ойг угтсан ажлыг бэлтгэх таван хороо ажиллаж байна

2014 оны 10 сарын 28

Цагдаагийн Ерөнхий газраас Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтсан ажлыг бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх таван салбар хороо байгуулж, хороо бүр чиглэлийн дагуу хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм байна.

Үүнд:

•           Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан салбар хороо

•           Зохион байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо

•           Тохижилт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо

•           Соёл урлаг, спорт, ёслолын арга хэмжээний асуудал хариуцсан салбар хороо

•           Мэдээлэл сурталчилгаа, хэв журам, аюулгүй ажиллагааг хариуцсан салбар хороод ажиллаж байгаа ажээ.

“Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” “Шөнийн Улаанбаатар” “Эх орны голомт” зэрэг номын нээлтээр энэ сарын 23-нд эхэлсэн Нийслэл хотын 375 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байгаа билээ. Харин энэ сарын 29-нд Чингисийн талбайд рок поп, хамтлаг дуучдын тоглолт болох бөгөөд энэ үеэр 375 жилийн ойн хаалтын арга хэмжээ явагдах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД