”Цагдаа” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

2014 оны 10 сарын 28

Цагдаагийн байгууллагын  алба хаагчдын залгамж халаа, эрх зүйн шинэчлэлийн түүхэн ажлыг тоймлон хүргэдэг “Цагдаа” эмхтгэлийн шинэ дугаар гарлаа.

Энэ удаагийн дугаараарт МУ-ын Хууль зүйн сайдын тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын шинэ бүтэц зохион байгуулалт хэрхэн  хийгдсэн, “Иргэний зөвлөл”, “Олон нийтийн цагдаа”, “”Ухаалаг цагдаа”, “Оюутан цагдаа”, “Shool police”  зэрэг нэгдсэн ажлын талаар дэлгэрэнгүй бичсэн аж.

 Түүнчлэн дугаарын зочноор  ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн дарга цагдаагийн хурандаа  С.Отгонбаатар уригдаж  цагдаагийн алба хаагчдын давтан болон мэргэшүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар ярилцлага өгсөн байна.

Харин алба хаагчдынхаа сонирхон унших дуртай “Уран зохиол буланд” МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Н.Болорцэрэнгийн бүтээлээс хүргэж, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэнтэй хийсэн “ Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг” хэмээх ярилцлага хийжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД