БЗД шинэ амралтын талбайтай боллоо

2014 оны 10 сарын 28

Азийн сангийн санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах 20 гаруй иргэдийн  оролцоотой төслүүд хэрэгжсэн.

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачлагаар хийсэн уг төслүүдийн нэг болох нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороо 8 дугаар хэсгийн 57 гудамжинд нийслэлийн 375 жилийн ойн өмнөхөн хүүхэд залуус тоглон, хөгшид нарлан суух амралтын талбайг ашиглалтанд орууллаа.

 Амралтын талбайн нээлтэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Улаанбаатар хотын Захирагчийн Шархад, Амгалан, Улиастай дахь ажлын албаны дарга Д.Гантөр, хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

БЗД-ийн 9-р хорооны амралтын талбайг цаашид “Давстайн булаг” нөхөрлөл, 9-р хороо бүрэн бүтэн байдлыг нь хариуцан хамгаалахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД