Багшийнхаа амийг сурагч хөнөөжээ

2014 оны 10 сарын 28

Эстоны Вильянди хотын Паалалинна дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай хүү даваа гарагт немц хэлний багш 56 настай эмэгтэйгээ гар буугаар  буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

 “Багш эмэгтэй газар дээрээ нас барсан. Буудсан сурагчийг баривчилж, бусад сурагчийг аюулгүй газарт гаргасан” гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Багш эмэгтэй Эне Сарап өмнө нь Вильянд мужийн шилдэг багшаар тодорч байжээ. Сурагч нь багшийгаа яг хичээл орж байхад нь буудсан бөгөөд чухам юунаас болж буудсан нь тодорхойгүй байна.

Сургуулийн захирал нь сэтгүүлчдэд гэмт хэрэгтний тухайд сурлагаараа хэвийн харин биеэ авч явах талаар жаахан асуудалтай хүүхэд гэж хэлсэн байна. Харин түүний фейсбүкт цэргийн сэдэвтэй, буу зэвсгийн тухай зургууд байхыг олжээ. Мөн аль дөрөвдүгээр сард “Намайг дуугүй байна гэж битгий шүүмжил. Хэн нэгнийг алчихсан байхад бүү хашгиралдаарай” гэсэн бичээс үлдээсэн байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД