“Чита-Чингис хаан” нэртэй аялал жуулчлалын цогцолбор байгуулна

2014 оны 10 сарын 28

ОХУ-ын Чита хотын археологичид Монголын эртний нэгэн баатрын булшийг олжээ. Тэд уг булшийг Чингис хааны эцэг Есүхэй баатарынх гэдэгт итгэл төгс байгаа бөгөөд Чита хотын ойролцоо Байгаль нуурын орчим Чингис хааны онгоныг байгаа гэдэгт ч итгэлтэй байгаа билээ.

Түүнчлэн ОХУ-ын Читийн районы тэргүүн Николай Селезнев.

 Энэ ажилд шаардлагатай 2,5 тэрбум рублийн 1,7 тэрбумыг нь янз бүрийн салбарын хөрөнгө оруулалтаас 821 саяыг нь төсвөөс гаргах аж.

“Сибирийн хэлэлцээр”-ийн зохицуулах зөвлөлийн хуралдаан дээр түүний хэлснээс үзэхэд Засопка, Шишков, Верх-Чита гэсэн гурван суурингийн нутагт байгуулах аялал жуулчлалын “Чита-Чингис хаан” цогцолбор нь буриад, эвенк соёлыг харуулсан музей, монгол угсаатны амьдралыг харуулсан гэр байрууд байх гэнэ.

Засопк тосгонд гэхэд л 82 га талбайд казах цогцолбор байгуулж казах отго, харуул, урлал, дархны газар, халуун ус, амбаар сарай бүтээнэ.
Эвенк цогцолборт нв ардын аж ахуй, амьдралыг дүрсэлсэн цогцолбор байгуулах бол буриад цогцолборт Чингис хааны гэр, буриадын 11 ард түмний түүх уламжлалыг харуулсан музей байх юм байна.
Одоо энэ цогцолборууд руу явах авто зам, дэд бүтцийн зураг төслийг гаргаж байгаа гэнэ.