Монгол сүмо бөх дээд амжилт үзүүллээ

2014 оны 10 сарын 28

Японы мэргэжлийн сүмогоос Кюүшү мужид ирэх сарын 11-ний өдрөөс эхлэх барилдааны цол чансааны шинэ жагсаалтыг баталсанаа олон нийтэд зарлан мэдэгджээ.

Монгол сүмочдоос Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичнужёо Баруун жигүүрийн Сэкивакэ цолд чансаа ахиж барилдах болсон гэнэ.

Асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон А.Ичинноровын энэ амжилт сүмогийн түүхэнд анх удаа тохиож буй цоо шинэхэн үзүүлэлт аж. Ирэх сарын башёд дээд тойрог макүүчид манай арван сүмоч, удаах тойрог жюүрёод долоон бөх барилдахаар бичигдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.251 ЦАГААН ХЭЛ АМ ИДЭХ ВИЙ, ЖИНГЭЭ БАРЬЖ, ГЭМТЭЛЭЭС Л ХОЛ БАЙГААСАЙ
202.5.206.35 Ичинноровтоо амжилт хүсье. Сайн барилдаж цолоо хамгаалаарай
59.86.97.251 Байгалаас заяасан энэ сайхан биеийг зөв л ашиглах хэрэгтэй.