Өнөөдөр Улаанбаатарт 9 градус дулаан байна

2014 оны 10 сарын 28

Баруун болон төвийн нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн зарим газраар зүүн хойноос түр зуур секундэд 16-18 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД