ДАШТ-ын багийн аварга өнөөдөр тодорно

2014 оны 10 сарын 27

Өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанууд болох юм.

Манай улсын залуучуудын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн багийн аваргын алтан медалийн төлөө 52 кг-ийн Э. Базаррагчаа, 57 кг-ийн жингийн Э. Гэрэлмаа, 63 кг-ийн Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч, 70 кг-ийн жингийн Б. Хулан, +78 кг-ийн жингийн Г. Одонжаргал нар багийн аваргын төлөө барилдна.

Тэд эхний барилдаанаа С хэсэгт Аргентиний баг тамирчидтай хийхээр учраа таарсан байна. Харин эрэгтэйчүүдээс 66 кг-ийн Ц. Цогтгэрэл, Б. Сумьяабазар, 70 кг-ийн жингийн Э. Түмэннасан, Б. Ширмэн, 81 кг-ийн жингийн Б. Гаажадамба, 90 кг-ийн В. Серек, Г. Алтанбагана, +100 кг-ийн жингийн аваргын алтан медальт жүдоч Ө. Дүүрэнбаяр нар багийн аваргын төлөө өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид эхний барилдаанаа В хэсэгт Бахамын баг тамирчидтай хийхээр учраа таарсан байна.

Харин манай улсын залуучуудын шигшээ багийнхан 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай дэлхийн 80 улсаас эхний 4-рт байрт жагссан амжилт гаргасан билээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД