Шинэ долоо хоногийн өрнийн зурхай

2014 оны 10 сарын 27

Хонь

Хониныхонд өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээс хойш карьер, хичээл сурлага, сайн дурын ажлынхаа төлөө хийсэн бүхнээс үр шимийг нь амсч, амс хийх үе ирлээ. Гэхдээ энэ хугацаанд зорилгоо дахин тодорхойлж, амжилтаа батжуулах, байр сууриа бэхжүүлэхэд анхаараарай. Учир нь таатай боломжууд ар араасаа хөврөх бололтой байна. Ирж буй арваннэгдүгээр сард бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг хичээх хэрэгтэй. Шинэ сард таны хувьд нөөц бололцоо хангалттай гарч ирнэ.

Үхэр

Ирэх 2015 оноо ажлын өндөр амжилтаар угтахыг хүсч байгаа бол үлдсэн хоёр сард таньд хангалттай хугацаа байна. Тиймээс шинэ сарын эхнээс л хичээх хэрэгтэй болох нь. Амьдралын өөрчлөлтөнд сайн, муу өөрчлөлтөнд бэлтгэлтэй, сэтгэлийн тэнхээтай байхыг анхааруулъя. Үхрийн хувьд ирэх долоо хоногт мэдлээ дээшлүүлэх, аялахад таатай. Хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, санаа зовоож буй асуудлуудаа шийдвэрлэхэд анхаараарай. Аз, амжилт таны талд байна.

Ихэр

Амьдрал өөд тэмүүлсэн хүндхэн аялал чинь үргэлжилсээр байна. Мөнгө санхүү, орон байр, нийгмийн байр суурийн төлөө гүйсээр энэ долоо хоногийг барах бололтой. Хэдийнэ мартсан байсан төвөгтэй асуудлууд дахин сөхөгдөж, толгой өвтгөж болзошгүй. Аливаа асуудлыг хойш тавилгүй, тухай бүрт нь шийдвэрлэхэд анхаараарай. Ирэх арваннэгдүгээр сар бол таньд өөрийгөө батлан харуулах, нөхцөл байдлаа өөрчлөх тохиромжтой үе. Та илүү хүчирхэг, нөөц бололцоотой гэдгээ мэдрэх болно.

Мэлхий

Өнгөрсөн сард таны хань, хайртад олон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэн ирэх долоо хоногт таньд илүүтэй мэдрэгдэж, хайрт тань тэс өөр хүн болсон мэт санагдах вий. Таны эсрэг өрсөлдөгч, дайсан, сөргөлдөгч олон гарч ирэх бололтой байна. Та тэднийг ялахын  тулд заль хэрэглэхгүй байсан нь дээр. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болох вий. Гэхдээ юу ч хийлгүй гараа хумхиж суугаад ялагдахыг хүсэхгүй байгаа бол эхнээс нь л хүч чадлаа харуулах хэрэгтэй. Өөрийнхөө хүч чадлаар бүхнийг даван туулснаар та жинхэнэ амжилтанд хүрч чадна. Энэ ажил, амьдралд адил хамаатай.

Арслан

Өөрийгөө өөрчилж, ажлаа сольж, нэгэн хэвийн амьдралын хэмнэлд өнгө нэмэх цаг иржээ. Хүссэн бүхнээ олж авч чадах гайхалтай долоо хоног болно. Гэхдээ бэлэн олз хүлээгээд суувал юунд ч хүрч чадахгүйг анхаараарай. Санаачлага, самбаатай байж, гарч ирсэн боломжуудыг алдалгүй барьж авахыг хичээ. АНУ-ын ерөнхийлөгч л биш бол хоногт найман цаг унтах дэглэмийг баараагүй сахих хэрэгтэй. Ингэснээр таны эрүүл мэнд тогтвортой, оюун ухаан тань саруул байх болно.

Охин

Гэнэтийн зүйл тохиолдохгүй. Амьдралаа өөрчлөх гэж хүчлэх ч хэрэггүй. Гэхдээ амьдрал чинь нэгэн хэвийн уйтгартай санагдвал гэртээ найз нөхдөө урин үдэшлэг зохиох эсвэл гадуур гарч сэтгэлээ сэргээж болно. Эцэг, эхтэйгээ таарамжгүй байдаг нэгний хувьд ойлголцох боломж гарч ирнэ. Амьдралын зорилго чиглэлээ эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд өнгөрснөө дахин нэг сөхөн хараарай.  Амьдралдаа бодитой өөрчлөлт хийхээр эрс шулуудсан бол хожмын үр дагаварыг нь сайтар тунгаахыг зөвлөе.

Жинлүүр

Агуу өөрчлөлтийн эхлэлийг тавих долоо хоног. Таны ажил, амьдрал, харилцаа холбооны алинд ч өөрчлөлт эхэлсэн бай сайн тал руу нь зөв чиглүүлээрэй. Бусдын нөлөөнд хэт автаж, хэлсэн үгээр нь байх нь таньд гарз, хохирол авчирна. Дотроо бодолтой байсан нь дээр. Өөртөө үнэнч байж, нөөц боломжоо зөв тооцсоноор энэ долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна. Энэ бүхний хажуугаар амьдралаас ирэх өөр нэгэн сорилттой нүүр тулахдаа бэлтгэлтэй байгаарай.

Хилэнц

Өрсөлдөөнт долоо хоног болно. Өөрөөсөө давуу хүнтэй өрсөлдөх гэж байгаа бол сэтгэлийн бэлтгэлтэй, хүчтэй байх хэрэгтэй. Компьютер тоглоомонд донтогсод суудлаасаа өнгийгөөд амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай. Арав, арваннэгдүгээр сард төрөгсдөд шинэ сар багахан бизнест амжилт авчрах болно. Гэхдээ ашгийг нь чамлах хэрэггүй. Өнгөрсөн хугацаанд хангалттай амарч, сэтгэлийн амгаланг эдэлсэн бол одоо сорилттой тулах цаг ирлээ. Шийдвэр гаргах арга барилаа өөрчилж, бусдын санаа бодлыг сонсохыг зөвлөж байна.

Нум

Өөрчлөлтөөс айх хэрэггүй. Өөрчлөлт гэдэг бол өөр байна гэсэн үг ш дээ. Таны дур булаам байдал нэмэгдснээр хувийн амьдралд таатай, бизнест одтой байна. Гэнэтийн явдал тохиолдож магадгүй. Энэ нь сайн эсвэл муу ч байж болно. Хэтэвчээ зузаалахыг хүсвэл тэр хирээрэй хөлсөө гаргах хэрэгтэй болно. Хойш нь тавьсан ажлаа одоо л барьж авах цаг нь. Хувийн зохион байгуулалтаа сайжруулахад анхаараарай.

Матар

Хувийн амьдралдаа эргэлт хийхээр шийдсэн бол одоо цаг нь биш. Гарт орж, залхуутай мэт санагдах ажлаа солих гэж яарах хэрэггүй. Магадгүй та ажлынхаа хажуугаар өөр сонирхолтой зүйлийг сэдэж болох шүү дээ. Биеэ хэт тоох нь амжилтанд сөргөөр нөлөөлнө. Өөрийн нэр төрд сэв суулгах зүйл хийхгүй байсан нь дээр. Өөрийнхөөрөө байж, бусдыг аялдан дагах нь таныг алиа салбадай мэт харагдуулна.

Хумх

Анхаарлын төвд байхыг хүсэхгүй байгаа бол бултах олон арга зам байгааг санаарай. Туслах дүр байх нь маш олон давуу талыг таньд авчирна. Та алдсан ч хариуцлагыг ганцаар үүрэхгүй, оносон ч таны нэрийг мартахааргүй хэмжээнд байхад л болно. Нууцлагдмал, ойлгоход бэрх дотоод ертөнцийнхөө тусламжтайгаар бусдыг соронзон мэт татсаар байна. Одоо эхэлсэн өөрчлөлтийн үр дүн ирэх нэгдүгээр сард харагдана. Нөөц бололцоогоо нээх, далд авъяасаа илрүүлэхэд тохиромжтой үе.

Загас

Бусадтай харилцахдаа зураасыг давж гишгэх хэрэггүй. Ямар харилцааг хүсч буйгаа сайтар тунгаасны эцэст алхамаа хийх хэрэгтэй. Хуучны танил, эртний андаа нэхэн санаж, холбоо тогтоох бололтой. Ирэх онд амьдралдаа олж авахыг хүссэн өөрчлөлтийн эхлэлийг энэ долоо хоногт тавих хэрэгтэй. Хувийн амьдралдаа эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлэхээ мартаж болохгүй. Бүх зүйлд “Би” –гээр хандах нь гэр бүл, хань, хайртынх чинь дургүйцлийг төрүүлж болзошгүй. Шоу, цэнгээнд дурлагсдад таатай долоо хоног болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД