Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийв

2014 оны 10 сарын 26

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусийн халдварт өвчний эсрэг ХӨСҮТ хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байгааг шалгалаа.  

Тэрээр тус төвийн эмийн нөөц, эмч, ажилчдын тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа байдал, энэхүү халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч, ямар зохион байгуулалтаар ажиллаж байгаа талаар сонирхсон юм.Өвчтөн хүлээн авахаас өгсүүлээд эмчлэх, тусгаарлах бүхий л ажиллагаа хэрхэн явагдах талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл авч, танилцлаа. Түүнчлэн эмч, ажилчид хэрхэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа болон хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж ажиллаж байгаа эсэх, эмийн нөөц, халат, малгай,ариутгалын уусмал хангалтай байгаа эсэхийг газар дээр нь үзэж, танилцлаа 

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар шуурхай хариу арга хэмжээний 4 багийг бэлэн байдалд ажиллуулж байгаа ажээ. Сайд тус вирусын халдвараас сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах, цаашид улам эрчтэй, шуурхай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү гэнэтийн шалгалтын үеэр онцолсон. Эрүүл мэндийн байгууллагын хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц дутмаг зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсоныг дуулгасан. ХӨСҮТ-өөс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн талаар жагсаалт гаргаснаа сайдад танилцууллаа. Сайд цаашид гэнэтийн шалгалтыг хийж байхаар болсоноо дуулгалаа.

alt

alt

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.3.52 Хаха. Захирлыг нь гусах нь