Хог дахин боловсруулах үйлдвэр үүдээ нээлээ

2014 оны 10 сарын 24

Улаанбаатар хотын хогийн томоохон цэг болох Нарангийн энгэрт хог дахин боловсруулах үйлдвэр үүдээ нээсэн гэнэ.

Уг үйлдвэр ашиглалтад орсноор хог ялган боловсруулахад ашигтай байгаагаас гадна хогийн цэгийн ойр орчмынхон ч түүхий эдээ нийлүүлэх боломжтой болжээ.

Койка төслийн санхүүжилтээр баригдсан хог дахин болосруулах үйлдвэр нь  хуванцар болон төстэй бүтээгдэхүүний хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай юм. Нийслэлд хаягддаг хогийн ихэнхийг хуванцар болон түүнтэй төстэй хог хаягдал их эзэлдэг учир түүхий эдээр тасрахгүй байгаа аж. Нэн ялангуяа хогийн цэгээс илүүдэл түүдэг иргэд хуванцрыг ялган түүж тус үйлдвэрт нийлүүлдэг болжээ. Мөн хотын төвөөс хуванцар түүгчид цуглуулсан бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.17 болоош дээ
46.114.53.84 Ene caixan medee conccond bajaptai bn Amjit xvcje