RS7 загварын автомашин дээд хурд тогтоолоо

2014 оны 10 сарын 24

Германы автомашин үйлдвэрлэгч Audi компани өөрөө жолоодогч автомашины дээд хурдыг тогтоосон гэнэ. Үйлдвэрлэгч компанийн RS7 загварын автомашин цагт 149 миль буюу 240 километр/цаг хүртэл хурдалжээ. Франкфурт хотын баруун хэсэгт орших Хокенхайм уралдааны зам дээр тэд машинаа туршсан юм байна. Формула нэгийн гран пригийн уралдаан болдог энэ тойргийг RS7 ердөө хоёр минутын хугацаанд туулжээ. Өнгөрсөн ням гаригт болсон энэ туршилт амжилттай болсон ч шинжээчид дахин хэд хэдэн зүйлсийг нь сайжруулах ёстой байгааг онцолсон юм. Уг машин нь гадна талдаа суурилуулсан камер, лазер скайнер, байршил тогтоогч, радио долгион зэрэг олон зүйлсийн тусламжтай өөрийгөө жолооддог юм байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД