Эбола вирус дархалт хурдацтай байна

2014 оны 10 сарын 24

Мали улсад хоёр настай охин эбола вирусын халдвараар өвдсөн анхны тохиолдол бүртгэгджээ. Охины ээж Гвиней улсад эбола вирусээр нас барсан аж. Харин хамаатнууд нь охиныг Малид эргүүлэн авчирсны дараа эбола вирусээр өвджээ.

Үүний зэрэгцээ АНУ-д анх Либери гаралтай Даллас хотын оршин суугч Томас Эрик Данканд Эбола вирусын халдвар илэрч байна. Тэрээр Либерид эгчтэйгээ уулзаад эргэж ирснийхээ дараа Эбола вирусын халдвараар өвдөж, энэ аравдугаар сарын 8-нд нас барсан билээ. Түүнийг асарч байсан хоёр сувилагч Эболагийн халдвар авч, хөл хорионд эмчлүүлж байна. Эбола вирус хүн, амьтны биеийн бүх шингэнээр дамждаг тул өвчтөнүүдтэй шууд харилцаж буй эмч, сувилагчид халдвар авах магадлан өндөр байгаа юм. Халдварын голомт Баруун Африкт 300 гаруй эмч Эболагаар өвдөж, 200 гаруй нь нас баржээ.

 

 Эх сурвалж: ВВС

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД