Нигерийн охидыг барьцаалжээ

2014 оны 10 сарын 24

Нигер улсын Адамава мужид өсвөр насны охид эсвэл хорин нас дөнгөж гарч буй 20 гаруй охин, бүсгүйчүүдийг зэвсэгт этгээдүүд барьцаалан авч оджээ.

 

Энэ хэрэг Нигерийн Засгийн газар, арми хамтран Боко Харам зэвсэгт бүлэглэлтэй гал зогсоох, барьцааны охидыг суллах гэрээ байгуулсны дараа болсон нь анхаарал татаж байгаа бөгөөд Нигерийн Засгийн газраас охид, бүсгүйчүүдийг барьцаалсан хэргийг Боко Харам бүлэглэл үйлдсэн хэмээн хардаж байгаа гэнэ.

 

 Тодруулбал, Нигерийн Ерөнхийлөгч цэргүүдийг дадлагажуулах,  армийн техник, хэрэгсэл нэмж авах зорилгоор Засгийн газраас зээл хүссэн аж. Нигерид өнгөрсөн жил хөрш зэргэлдээ орших Борно, Адамава, Йобе зэрэг гурван мужид исламын хэт даврагчдын халдлага, дайралтаас болж онц байдал зарлаж байсан юм байна.

 Мөн Нигерийн хойд хэсгийн Баучи мужийн жижиг хот дахь автобусны буудалд тэсрэх бөмбөг дэлбэрснээс таван хүн амь үрэгдсэн халдлага гарчээ. Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Нигерид Боко Харам зэвсэгт бүлэглэлийн халдлага, дайралтаас болж олон мянган хүн амь үрэгджээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД