Хятад цаазаар авсан хүний тоогоор дэлхийд тэргүүлдэг

2014 оны 10 сарын 24

Хятадад өнгөрөгч 2013 онд 2400 орчим хүнийг янз бүрийн гэмт хэргийн нь төлөө цаазаар авах ял оноож буудсан хэмээн гадаадын хэвлэлүүд мэдээллээ.

Энэхүү мэдээг БНХАУ-ын хуулийн байгууллагуудтай холбоотой Хүний эрхийг хамгаалагч байгууллагууд тайландаа тусгасан аж. Энэ тоо 2012 оныхыг бодвол 20 хувь багассан гэж ВВС мэдээлжээ.

Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж олон улсын анхаарлын төвд байгаа Хятад улс цаазаар авах ялын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ мэдээлэл харьцангуй хаалттай энэ улсын цаазалсан хүний тоо нь нууц учраас энэ баримтыг яг батлахад бэрх байгаа юм.

 Хүний эрхийг хамгаалагчдын баталж байгаагаар бол энэ улсад улс төрийн гэмт хэрэгт голдуу цаазын ял оноодог байна. Ялангуяа Шинжаан-Уйгурын автономит тойрогт терроризмын эсрэг кампанит ажлын хүрээнд илүүтэй олон хүнд цаазын ял өгдөг гэжээ. Одоо ийм аюул Гонконгт нүүрлэж байж магадгүй гэнэ.
Гэхдээ хүний эрхийг хамгаалагчид хятадад цаазаар  аваачих ял 1983 оноос харьцангуй цөөрсөн гэдгийг тэмдэглэж байна. Тэр үед жилдээ 24 мянга орчим хүнд цаазын ял оноодог байсан гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД