Өсвөрийн шатарчидын тэмцээн болно

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх, оюуны чадвар суулгах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно.

Нэрэмжит тэмцээн зохион байгуулахад шаардагдах 11 сая 225 мянган төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын  батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм аж. Өсвөрийн шатарчдын тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газраас удирдамж гарган, зохион байгуулах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД