Aзийн кино наадмаас Монгол улс гран при авлаа

2014 оны 10 сарын 23

БНСУ-д зохион байгуулсан Азийн богино хэмжээний кино наадмаас монгол кино тэргүүн байрын Гран при шагнал хүртжээ.

Энэ кинонд эгэл жирийн эмч бүсгүйн тухай өгүүлдэг байна. Хүнд өвчин туссан, өнчин хүүг өөрийн хүү мэт хайрлаж, элэгнээсээ өгч түүнд амьдрал хайрладаг өгөөмөр сэтгэл үзүүлж байгаа нь үзэгч олны талархалыг хүлээжээ. Азийн наадамд дэлхийн 150 орны уран бүтээлчид өрсөлдсөнөөс Монгол кино тэргүүлж, дараа сард болох олон улсын наадамд оролцох эрхийг авсан байна.