“Их говийн тэмээний баяр” болно

2014 оны 10 сарын 23

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадам энэ жил ес дэх удаагаа болно. “Их говийн тэмээний баяр”-ыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан зохион байгуулснаас хойш уламжлал болон тогтсон бөгөөд энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулахаар болсон байна.

өИрэх арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд болох  тэмээчдийн баярн үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас тэмээчдийн зөвөлгөөнийг хийж,  тэмээн сүргийн тоо толгойг өсгөх чиглэлд төрөөс явуулж буй бодлого, чиглэлийн талаар хэлэлцэж, тэмээчдийнхээ санал бодлыг сонсох гэнэ.

өТэмээний баяраар хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээн болж, сайхан тэмээтэй, ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулдаг уламжлалтай.  Мөн тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн болох тухай мэдээлэв. Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний таван сумыг шалгаруулан шагнах бол тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн мөнгөн буйлаар шагнах юм байна. Мөн хоёр шилдэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
115.215.230.68 arab temeenii zurag taviad baih daa yahav dee. malnuud.