“Азийн наадмын шилдэг 100 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

2014 оны 10 сарын 23

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг сурвалжилсан билээ.

"Инчон-2014"  наадмыг сурвалжилсан гишүүдийн дөрөв нь гэрэл зурагчид юм. Тэд өөрсдийн санаачлагаар “Азийн наадмын шилдэг 100 агшин” гэрэл зургийн тайлан үзэсгэлэн гаргаж, Монголын баг тамирчдынхаа амжилт ялалтыг олон нийтэд  харуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

 Тодруулбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул нар Азийн наадмын эргэн тойронд болон ялалт, ялагдлын торгон агшинг гэрэл зургийн хальснаа буулгасан юм.

Гэрэл зурагчидын үзэсгэлэн энэ сарын 27-ны 12.00 цагт “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх бөгөөд тав хоног үргэлжилэх юм байна

Э.Харцага

Ч.Ганбат

Мөнхзул

Магнайбаяр

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.110 Khartsaga myndag shu. Amjilt!
202.126.89.199 ooo laitai. yasan goyiin taanuus. yasan ch goy apparat we. manaihnii duran tehnik heregsel ch bas l surtei haragdaj bna shv. vzesgeleng zaawal ochij vznee. goy vzesgelen bolno gedegt itgeltei bna. anh udaa mongoloos olon gerel zuragchin setgvvlch yawsan gej sonsson
202.126.89.199 khartsagadaa amjilt husie
  • 2014 оны 10 сарын 27
202.126.89.199 өө лайтай айн
  • 2014 оны 10 сарын 24
202.126.89.199 өө лайтай айн
  • 2014 оны 10 сарын 24