Инвест Монголиа Токио чуулган болно

2014 оны 10 сарын 23

Японы нийслэл Токио хотод Инвест Монголиа хөрөнгө оруулагчдын чуулганыг энэ оны 12 дугаар сарын 11-нд хоёр дахь удаагаа зохион байгуулах ажээ.

Уг чуулганд арван өөр орноос 38 илтгэгч оролцох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт 250 оролцогч зочид ирэх таамагтай байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долдугаар сард Япон улсад хийсэн. Уг айлчилал нь Япон, Монгол Улсын хоорондох холбоо харилцаа улам өргөжин тэлэх боломж бүрдүүлсэн бөгөөд цаашид Япон улсаас илүү их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тус чуулганыг зохион байгуулагчид ярьлаа. Тиймээс энэхүү Инвест Монголиа Токио чуулганд оролцогчид уул уурхай, хөдөө аж ахуй, машин механизм, санхүү, дэд бүтэц, байгаль орчин, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбаруудын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм байна.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД