Оттава хотын дөрвөн хамгаалалтын ажилчин буудуулжээ

2014 оны 10 сарын 23

Канадын нийслэл Оттава хотын төвд байрлах Дэлхийн I дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт винтов буугаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Тэрбээр дурсгалын цогцолборын төв хаалгаар орж ирээд хамгаалалтын ажилчид руу гэнэт гал нээсэн байна. Халдлагын үеэр дөрвөн хамгаалалтын ажилчин буудуулжээ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэх үед 24 настай Натан Серилло амиа алдсан байна. “Эмнэлэгт хүргэгдсэн хамгаалалтын ажилчдын биеийн байдал хэвийн байгаа” гэж Канадын Ерөнхий сайд Стивен Харпер “AFP” агентлагт ярьжээ.

1Гэмт этгээд дурсгалын цогцолборт халдлага үйлдсэнийхээ дараа зэргэлдээх Засгийн газрын ордон руу зугтааж, мөн гурван хамгаалтын ажилчдыг буудаж, гэмтээсэн байна. Тэрбээр Засгийн газрын ордны ажилчдыг буудсаныхаа дараа улсын дугааргүй хар өнгийн машинаар зугтаажээ. Гэмт этгээдийг Канадын цагдаа нар орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн бөгөөд хотын иргэдийг сэрэмжтэй байхыг сануулсан байна.

Америкийн “СВС” телевиз “Гэмт этгээд Канад улсын иргэн. 1982 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Нэрийг нь Мишель Зехаф-Бибо гэдэг” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД