“Аварга үсчин, гоо сайханч” шалгаруулах тэмцээн болно

2014 оны 09 сарын 16

Үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран  “Аварга үсчин, гоо сайханч-2014” тэмцээнийг энэ сарын 30-нд зохион байгуулна.

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ, Худалдаа үйлчилгээний хэлтсээс уг тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. Тэмцээнийг эрэгтэй сонгомол засалт, эрэгтэй урт үсний өдөр тутмын засалт, эмэгтэй урт үсний үдшийн самналт, задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт гэсэн зургаан төрлөөр явуулах гэнэ. Оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл тус дүүргийн Тамгын газрын 211 тоотод бүртгэж, сургалт явуулна.