“Түүхийн жимээр” аялагчид өнөөдөр замдаа гарлаа

2014 оны 09 сарын 15

“Ойрад түмэн” төрийн бус байгууллагаас санаачлан, Халимаг улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Түүхийн жимээр” олон улсын экспедици өнөөдөр Чингисийн талбайгаас аялалдаа гарлаа.

 Уг аялалын багийнхантай ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл уулзан үдэж, аян замд нь ерөөл хүслээ. Энэхүү экспедици нь 1604 онд Ойрад түмний Оросын Ижил мөрөн хүртэл эхлүүлсэн их нүүдлийн жимээр аялах юм. Энэ үеэр түүхт газруудаас судалгааны ажилтай холбоотой баримтуудаа лавшруулж баталгаажуулахаас гадна баримтат киноны зураг, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэх аж.

Аялалд Монголоос есөн хүн багтсаны нэг нь МҮОНТ-ийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлэн Ш.Ёолк юм. Үүнээс гадна Халимагийн талаас найман хүн, Шинжаан Уйгараас хоёр хүн тус тус багтжээ. Тэд бүтэн сарын турш 14500 км зам туулах нь ээ.