Ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын уралдаан болно

2014 оны 09 сарын 15

  Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран монгол хэлтэн үндэстнүүдийн дунд уламжлал болгон олон улсын хэмжээнд зохион явуулж байх зорилгоор “Ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын Ү уралдаан”-ыг зохион байгуулах гэнэ.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 насны ойн арга хэмжээний хүрээнд уг уралдааныг явуулах бөгөөд төв орон нутгийн болон театр чуулгуудын нийт 40 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Уралдаан 2014 оны 9-р сарын 27-30 өдрүүдэд улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдана