“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг, “Чөлөөт хос” жүжгүүд тайзнаа тоглогдоно

2014 оны 09 сарын 15

Улсын драмын эрдмийн театраас 2014 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн өслийн хүрээнд “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг, “Чөлөөт хос” жүжгүүд ирэх аравдугаар сард тайзнаа тоглогдоно. Долоон өөр найруулагчийн  дотоод болон гадаадын жүжгүүдийг сонгон тайзнаа амьдруулах гэж байгаа гэнэ. Мөн ирэх аравдугаар сард “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн долоон жүжиг 2-3 удаа тайзнаа тоглогдох юм байна.

Тодруулбал,

  • Г.Пинтерийн “Өчигдөр” жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
  • А.Ванпиловын “Хэрээт төгөл” жүжгийг найруулагч, Ардын жүжигчин Б.Мөнхдорж,
  • Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг,
  • Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийг найруулагч, СТА Ч.Түвшин,
  • Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулагч , СТА Ц.Батнайрамдал,
  • Найруулагч А.Очирбатын “Буруугүй буруутан” жүжгийг залуу найруулагч Э.Ёндоншарав, зөвлөх найруулагч Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар,
  • Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж тус тус найруулан тавьж байна.