“Боловсрол суваг” телевизийн шинэ бүтээл бэлэн боллоо

2014 оны 09 сарын 15

Уг киног Хууль зүйн яамтай хамтран бүтээсэн бөгөөд цагдаагийн албан хаагч болон иргэдийн харилцаа, иргэдийн өдөр тутмын амьдралд түгээмэл тохиолддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдлэг өгөх зорилгоор бүтээсэн аж. Түүнчлэн гэмт хэргийн нууцыг хэрхэн илрүүлж байгааг сонирхол татахуйц байдлаар хүргэхийг зорьёон байна.

Киноны гол дүрд СТА Н.Ялалт, СТА Ч.Болд, СТА Н.Амарсанаа, жүжигчин Н.Мөнхсоёл, Б.Анхбаяр нар тогложээ. Кино зохиолыг Г.Анхбаяр (Аанхаа), Д.Билгүүн (Гаамп), Д.Түмэн-Өлзий (Артаньян) нар болон А.Миеэгомбо нар хамтран бичсэн байна..

Энэхүү кино хошууч Дондог, ахмад Батнягт, дэслэгч Гарьд, Гэрэлмаа болон шинжээч мөрдөгч Оюунболд нарын түүхээр энэ салбарыг иргэдэд харуулсан гэнэ.  “Мөрдөгч” киног энэ сарын 22-ний өдөр эхлэн 22:10 цагаас “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой аж