Ерөнхий боловсролын сургуульд лабораторийн төхөөрөмж өглөө

2014 оны 09 сарын 12

Засгийн газраас "Бага дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд 100 гаруй сургуульд физик, химийн сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн билээ. Харин энэ удаа БШУЯ хот хөдөөгийн 28 сургуульд байгалийн ухааны хичээлд хэрэглэх лабораторийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэв.

Японы засгийн газраас төслийн бус буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмжийг нийслэлийн 11, орон нутгийн 17 сургуульд хуваарилсан бөгөөд 10 гаруй нэр төрлийн 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн тоног төхөөрөмжийг 28 сургууль сургалтдаа ашиглах боломжтой боллоо.