Миний ах атаман өнөөдөр нээлтээ хийнэ

2014 оны 09 сарын 12

“F” студи, “Фантастик” продакшны хамтын бүтээл болох “Миний ах атаман” кино өнөөдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийх юм.

Киноны зохиолыг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан байна. Түүнчлэн  өнөө үеийн хүмүүсийн харилцааны үнэ цэнэд мөнгө хэрхэн нөлөөлж байгааг энэ бүтээл хйруулах гэнэ. "Миний ах атаман" киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон байна. 

 

“Миний ах атаман” киноны уран бүтээлчид цагдаад дуудагджээ гэсэн мэдээлэл цахим хуудсаар тарсан ч Б.Тамир “Киноны гол дүрд тоглосон жүжигчин Ж.Алтаншагайг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгасан. Энэхүү уран бүтээлийг хийхэд бидэнд 12 тэрбум төгрөгийг бий болгох хэрэг гарсан. Мэдээж ийм их мөнгийг бэлнээр гаргах боломж бололцоо байхгүй учраас хуурамчаар хэвлэсний дараа цагдаагийн байгууллагаас шалгасан ч ямар ч асуудалгүй болох нь тогтоогдсон.” гэжээ.

 “Өргөө-1” кино театрын урд нээлтийн ажиллагаанд зориулсан  шоу тоглолт 17.00 цагаас болох юм байна.