МУИС-ын шинэ номын сангийн ёслол боллоо

2014 оны 09 сарын 12

Монгол Улсын их сургуулийн шинэ цагийн “Е-номын сан”-гийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн захирал А.Галтбаяр нар оролцож багш, оюутнуудад баяр хүргэсэн юм. Уг номын сан МУИС-ын нэгдүгээр байрны зүүн талд бүтээн байгуулалтын ажлаа эхлэх бөгөөд салбар сургуулийн ямар ч оюутанд нээлттэй үйлчлэх гэнэ.
 МУИС-ийн шинэ номын сан баригдсанаар номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж байгаа юм.