Хогын ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа

2014 оны 09 сарын 11

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөл газрын ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа.

 БГД-ийн 20 хорооны орон сууц, гэр хорооллын аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн болон байгууллага ойр орчмыг  150 байршлын шарилж, хогийн ургамлыг цэвэрлэсэн.  Тус цэвэрлэгээгээр хог тээврийн 28 машин, нэг дугуйт ковш ачигчаар 77 удаагийн рейс хийн  358.1 тонн хогийг ачиж тээвэрлэсэн аж. Мөн иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөл газрын хог ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БГД-ийн 17, 18, 19-р хорооны урд талын далан орчмын шарилжийг устгах ажлыг зохион байгуулсан.  Түүнчлэн ”Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 30 иргэнийг нэгдсэн арга хэмжээндээ хамруулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, маск бээлийгээр ханган үерийн далангуудыг цэвэрлэлээ.

Г. ОКО