“Шилмэл мал-2014” арга хэмжээ 2014- оны 09 дүгээр сарын 12-14нд болно

2014 оны 09 сарын 11

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ 2014 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдах аж.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдаалахын зэрэгцээгээр гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдна.

Г. ОКО