Хотын Цагдаагийн даргыг иргэд сонгоно

2014 оны 09 сарын 11

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулах тухай Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын дарга Э. Бат-үүл мэдээллээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын нэрийг Хотын Цагдаагийн газар хэмээн өөрчилсөн билээ.  Энэ нь зөвхөн нэрний өөрслөлт бус нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангадаг болж байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа аж.

Мөн Цагдаагийн албаны шинэ хуулийн гол хэрэглэгч нь иргэд учир тэднээс санал бодлыг нь авч Цагдаагийн албаны даргыг сонгодог болно гэв.