“Эрүүл мэндийн довтолгоо” үйл ажиллагаанд хяналт хийгдлээ

2014 оны 09 сарын 11

“Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх зорилготой зохион байгуулж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааны хэрэгжилт, олон нийтэд хүрч байгаа байдал, үр дүнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд явцын хяналт хийж, иргэдийг сургалтад хамруулж буй байдалд тандалт хийн, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан байна.

Тус хяналт үнэлгээний дүн, зөвлөмжийг сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нарт танилцуулсан бөгөөд зөвлөмжийг албан тоотоор хүргүүлэн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг даалгасан аж