Азийн худалдааг дэмжих 27 дахь хуралдаан эхэллээ

2014 оны 09 сарын 11

Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27 дахь ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн хуралдаан “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм.  19 орны 50 гаруй төлөөлөгч болон Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид оролцож байна.