2014 оны 09 сарын 10
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хуульд заасан үндэслэл журмын дагуу өнөөдрийн байдлаар 662.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч, нийт 863 гадаадын иргэнийг 1-10 хүртэлх жилээр Монгол Улсад дахин орох эрхгүйгээр албадан гаргасан аж.
Өнгөрсөн онд Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн болон ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа эрхэлсэн нийт 1755 гадаадын иргэний албадан нутаг буцаажээ. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан гэв.