УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар цалингаараа тэтгэлэг зарлав

2014 оны 09 сарын 10

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Баттулга нар сар тутмын цалингаараа оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Энэхүү тэтгэлэгт Баянхонгор аймгийн харьяат 1-3 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой аж. Тус аймгийн нийт 94 оюутан энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Тодруулбал сум тус бүрээс дөрөв, аймгийн төвийн баг тус бүрээс хоёр оюутан байх юм. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг энэ сарын 12-ны дотор хүлээн авах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД