“Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2014 оны 09 сарын 10

2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулагдана.

 

     Тус хуралд БНСУ-ын шүүгч, профессор ноён Жун Жа Хун, Молдав улсын Шийдвэр гүйцэтгэгч нарын холбооны тэргүүлэгч ноён Роман Толмач, ХБНГУ-ын Бавари муж улсын Шүүхийн академи, Профессор ноён Вернер Шаллер оролцоно. 

     Түүнчлэн ХЗЯ, УДШ, Иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын Банкны Холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцож Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо-шинэчлэл, Зардал, урамшууллын тогтолцооны өнөөгийн байдал-Шинэчлэл, Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал-Шинэчлэл, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдох маргаан, түүнийг хянан шийдвэрлэж буй байдал, Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны эрх зүйн зохицуулалт-өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага, Хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны онцлог, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хамаарах гүйцэтгэлийн ажиллагаа, Дансны мэдээлэл авах эрх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

Г. Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД