“Шүүх ба олон нийт ”нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлав

2014 оны 09 сарын 10

"Шүүхийн тухай багц хууль" хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх ба олон нийт” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаад байна.

Бүтээлийн сэдэв нь Шүүхийн шинэтгэл, Шүүхийн захиргааны төлөвшил,  Шүүх ба иргэдийн оролцоо, Шүүхийн төсөв, Шүүгчийн сонгон шалгаруулалт, Шүүгчийн хариуцлага ба ёс зүй, Шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ гэсэн асуудлыг хөндсөн байх аж. Ингэхдээ нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага, сэдэвчилсэн зохиомж, богино хэмжээний шторк зэрэг аль ч хэлбэрийнх байж болох юм байна.

Материалыг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах аж. Материалаа zolboo@judcouncil.mn цахим хаягаар илгээхээс гадна биеэр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэн өгч болно. Шалгаруулалтыг энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор дүгнэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД